2026 ОНЫ 06 САРЫН 06, БЯМБА ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

• Онцлох

ДОРНОГОВЬ АЙМАГТ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Гамшгаас хамгаалах команд штабын бэлтгэл сургуулилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын орон нутгийн алба мэргэжлийн ангийн 22 албан хаагч Гамшгийн үеийн онцгой нөхцөлд авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх сургалт, зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургуулилтад хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй »
• Онцлох

УЯАЧ, УНААЧ ХҮҮХЭД БҮРТ

Хурдан морины уралдааны дүрмийг хэрэгжүүлэхэд хүүхэд бүр хувь нэмрээ оруулж өөрийн аюулгүй байдлаа сахин хамгаалахад дараах санамжийг биелүүлээрэй. Зөвхөн зун, намрын уралдаанд 8-с дээш насны хүүхдийг уралдааны замд гаргаарай.

Дэлгэрэнгүй »
• Онцлох

#ХҮҮХДЭЭ_ХАЙРЛАЦГААЯ

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Хүүхдийн төлөө зүрх сэтгэлтэй ХҮН БҮРТ талархъя. #ХҮҮХДЭЭ_ХАЙРЛАЦГААЯ

Дэлгэрэнгүй »
• Онцлох

ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Дорноговь аймгийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийн чиглүүлэгч багш бэлтгэх сургалтыг 2025 оны 03-р сарын 17-19-ний хооронд зохион байгууллаа. Сургалтад Дорноговь аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн багш, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын сум, хороонд шинээр томилогдон ажиллаж буй нийгмийн ажилтан нийт 40 хүн хамрагдаж, чиглүүлэгч багшаар бэлтгэгдэж байна. Цаашид чиглүүлэгч багш нар "Хүмүүжлийн эерэг арга хөтөлбөр"-ийг орон нутагтаа хэрэгжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах юм.

Дэлгэрэнгүй »
• Онцлох

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ХАРЪЯА ГАЗРУУДЫН "ГУРВАН ҮЕИЙН УУЛЗАЛТ"-ЫН БОЛЛОО.

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ХАРЪЯА ГАЗРУУДЫН "ГУРВАН ҮЕИЙН УУЛЗАЛТ" САР ШИНИЙН 15-НД ЗОХИОН БАЙГУУЛЛАА. ТУС ХАРЪЯА ЯАМНЫ ГАЗРУУДЫН АХМАД НАСТАН НАР БОЛОН АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ БУЙ ЗАЛУУЧУУДЫГ ОРОЛЦУУЛАН МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ НААДГАЙ ШАГАЙГААР ТОГЛОЖ НААДАН, ӨРСӨЛДӨЖ, АЖИЛЛАГСАД БОЛОН АХМАДЫНХАА АВЪЯАС УР ЧАДВАРЫГ ҮЗЭН ТААЛСАН ӨДӨРЛӨГ БОЛОН ӨНГӨРЛӨӨ.

Дэлгэрэнгүй »

Мэдээ мэдээлэл

2025/11/06
2025/10/20
Гамшгаас хамгаалах команд штабын бэлтгэл сургуулилтын хүрээнд  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  орон нутгийн алба мэргэжлийн ангийн 22 албан хаагч Гамшгийн үеийн онцгой нөхцөлд авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх сургалт, зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургуулилтад хамрагдаж байна.
2025/10/16
2025/10/10
2025/10/09
“Цуурай” эрүүл мэндийн шугаман бүжгийн клуб 7 хоногт 6 удаа өглөө 08:00-10:00 хүртэл хичээлээж байна. Багш:96261259
2025/10/07

Зөвлөмж зөвлөгөө

ХҮҮХДЭЭ ЗОДОЖ ШИЙТГЭХ БИШ  ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ
2025/03/11
2025/02/27
DIRECT MESSAGE /ШУУД МЕССЭЖ ИЛГЭЭХ ТОХИРГООГ УНТРААХ/
2025/02/12
Эх сурвалж: МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗАР
2025/02/05
2022/12/01
2022/11/24

Агентлагын мэдээ

Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралаар ахлуулсан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

- Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож,  “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлах;

- Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх;

- Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулах;

- Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

- Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага, хүүхдийг сайн сайхны төлөө “Хүүхэд хөгжлийн ордон”-нд өөрсдийн нэрэмжит өрөө, танхимыг тохижуулах;

- Авлигатай тэмцэх газраас нийслэлийн өмч хувьчлах тухай тогтоол, шийдвэрийн дагуу хувьчлагдсан хүүхдийн зуслантай холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулах;

- ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлыг бүрэн дуусгах;

- Монгол хүүхэд эх хэл, соёлоо өвлөн уламжилж, үндэсний үнэт зүйл, ёс заншлаа хадгалсан, эх оронч үзэлтэй иргэн болон төлөвшихөд чиглэсэн олон талт үйл ажиллагааг гэр бүл, эцэг эх, бүх шатны боловсролын байгууллагын оролцоонд тулгуурлан тогтмол зохион байгуулахаар боллоо.

Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг анхааруулж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриалав.
2026/05/26
2026/04/30
2026/04/29
2026/04/28
ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 😍🤗
2026/04/23
2026/04/22
2026/04/21
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраад Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжилт, нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Энэ удаагийн парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсоноороо онцлогтой. Тиймээс Монгол Улсын хүний хөгжлийн суурь салбар болох хүүхэд, гэр бүлийн асуудалд онцгой анхаарал хандуулж, тулгамдаж байгаа асуудал, саад бэрхшээлийг ойлгон мэдээлэл, шийдэлтэй байж, бодлого болон хэрэгжилтийн түвшинд хамтдаа нэгдэн ажиллах олон эмэгтэй гишүүд байгааг УИХ ын гишүүн, бүлгийн дарга А.Ундраа онцоллоо.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан: Аливаа асуудлын талаар УИХ гишүүдэд цогц ойлголт мэдээлэл өгөх нь маш чухал ач холбогдолтой. Хүүхэд, гэр бүлийн салбарыг сонирхож хамтран ажиллах бүх гишүүд, байгууллагад манай салбар нээлттэй байх болно гэв.
2026/04/17

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Дорноговь аймаг Сайншанд сум, 3 дугаар баг "Хүүхдийн ордон"

Холбоо барих:
Утас: 70522738
Цахим шуудан: dornogobi@cfga.gov.mn

© 2025 он. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.